Tuesday, May 10, 2011

muur tejeedeg bvh hvmvvs medeh medeelel

Муур тэжээж буй хүмүүст өгөх зөвлөмж

Мууранд өгч болох зүйлс:

Муур бол махан тэжээлтэн амьтан гэдгийг байнга санах хэрэгтэй. Тиймээс ургамлын гаралтай уураг (үр тариа ) биш харин амьтны гаралтай уураг өгөх хэрэгтэй(мах). Махаар тэжээхэд мууранд хэрэгцээтэй витаминууд хангалтгүй байдаг. Хуурай хоолоор тэжээх нь эрүүл хооллолт юм. Хуурай хоол өгч байгаа бол усны саванд нь ус( сүүг шингэлж өгч болно) байнга байлгах хэрэгтэй.
Өгч болохгүй зүйлс:
Шоколад болон кофены төрлийн зүйлийг өгч болохгүй. Бөөлжиж, чацга алддаг.Хүний хүнсэд хэрэглэдэг лаазласан туна загас тослог ихтэй мөн магни ихээр агуулагддаг учир их идвэл биемахбодын өөх тосыг задладагбөгөөд үхэлд хүргэдэг.
Элэг их өгөх нь тийм ч сайн биш. Элэг нь витамин А, Д ихээр агуулдаг. Энэ нь ясны кальци, фосфорын тэнцвэрийг алдагдуулж яс сийрэгжидэг.

No comments:

Post a Comment